../ConsentFormGeneral/uofm_letterhead.png

Баримтат кино, бичлэгт хамрагдах зөвшөөрлийн маягт

Канадын нийгэм-соёлын хүн судлаач, Манитоба Их Сургуулийн докторант Эрик Трифтийн "Монгол малчдын өдөр тутмын үйл ажиллагаа, туршлага, дасан зохицох чадвар" сэдэвт баримтат кино, бичлэг бүтээх энэхүү судалгаа ньМонголын бэлчээрийн мал аж ахуй—байгаль, цаг уур, нийгэм-эдийн засгийн өөрчлөлт, тодорхойгүй байдалд дасан зохицох чадвар хэмээх эрдэм шинжилгээний ажлынх нь хүрээнд хийгдэж байгаа бөгөөд энэ нь Канадын Нийгэм, Хүмүүнлэгийн Шинжлэх Ухаан, Судалгааны Улсын Хороо, Канадын засгийн газрын агентлаг - Олон улсын хөгжлийн судалгааны төвийн санхүүжилттэйгээр гүйцэтгэж байгаа ажил юм.

/!\ Та дараах нөхцөлийг сайтар уншаад, зөвшөөрсний дагуу тэмдэг тавина уу? Мөн асуух, тодруулах зүйл байваас чөлөөтэй магадлаж болно.

Зөвшөөрөл

Та энэхүү маягтанд гарын үсэг зурснаар Эрик Трифт ("Судлаач")-д миний дуу хоолой,үг яриа,дүрс бүхий кино, бичлэгийг ("Бичлэгүүд") доор заасан өдөр, газарт, дээр дурдсан судалгааны ажлын хүрээнд бүтээхийг зөвшөөрч байгаа болно.

Мөн уг судалгааны ажлын зорилго, аргазүй, гарах үр дүнгийн нь талаар мэдээлэл авч, өөртөө тохиолдож болох эрсдэл, гарч болох ашгийн тухай ойлголттой болсон гэж бодож байна.

Зохиогчийн эрх

Би уг кино, бичлэгт оролцсоноор хамтран зохиогчийн эрхтэй болно.

Аливаа нөхцөлд уг бичлэгийг үзүүлж, тараахад намайг жинхэнэ буюу зохиомол нэрээр (дор зааснаар) хамтран зохиогчоор дурдах ёстой. Жич: Зохиомол нэр ашиглалаа ч манай улсын болон олон улсын зохиогчийн эрхийн хуулийн дагуу миний зохиогчийн эрх бүрэн хамгаалагдсан байх болно.

Нууцлал ба Бичлэгийг ашиглах нөхцөл

Уг бичлэгийг ямар нэг зориулалтаар ашиглахаас нь өмнө би үзэх, хувийн чанартай мэдээллийг хасуулах зэрэг хүсэлт тавих эрхтэй. Мөн миний зөвшөөрөлгүйгээр энэхүү бичлэгийг бусдад үзүүлэх,нэвтрүүлэх,тараахыг хориглоно.

Дор заасан нөхцөлөөс сонгож тэмдэглэнэ үү:

Миний нэрийг заалгүйгээр бичлэг эсвэл түүний галигийг судалгаанд иш татан ашиглахыг зөвшөөрч байна.
— ЭСВЭЛ —
Миний нэрийг зааж бичлэг эсвэл түүний галигийг судалгаанд иш татан ашиглахыг зөвшөөрч байна.


☐ Дор заасан нөхцөлийн дагуу уг бичлэгийг Монголын Угсаатны Зүйн Цахим Архивт хадгалахыг зөвшөөрч байна:

  • ☐ Бичлэгийн галигийг архивт хадгалахыг би зөвшөөрч байна.

  • ☐ Бичлэгийн дуу, дүрс бүхий эхийг архивт хадгалахыг би зөвшөөрч байна.

    • /!\ ЖИЧ: Дуу, дүрс бүхий бичлэгийг архивт хадгалсан тохиолдолд миний нэрийг заагаагүй ч уг бичлэгийг үзэж, ашигласан хүмүүс намайг таних магадлал байж болох тул хувийн мэдээллийн нууцлал 100 хувь хангагдах боломжгүйг ойлгож байна.

  • ☐ Бичлэгийн галиг, каталогийн тайлбарт миний жинхэнэ нэрийг заахгүй байхыг хүсч байна. Миний жинхэнэ нэрийн оронд зохиомол нэр хэрэглэж болох бөгөөд намайг бусдад шууд таниулах бүх мэдээллийг галигаас хасна уу.
  • ☐ Энэхүү судалгаанд хамрагдсан бусад хүмүүст архивт хадгалсан Бичлэг буюу түүний галигийг үзүүлэхийг зөвшөөрч байна.
  • ☐ Мэргэжлийн судлаач, магистрант, докторантуудад зөвхөн эрдэм шинжилгээний зориулалтаар архивт хадгалсан Бичлэг буюу түүний галигийг ашиглуулахыг зөвшөөрч байна.
  • ☐ Архивт хадгалагдсан бичлэг, галигийг "CC-BY-NC-SA 3.0" гэрээний дагуу (хавсрагдсан) ашгийн бус зориулалтаар нээлттэй ашиглуулахыг зөвшөөрч байна.

    • /!\ Энэхүү гэрээний дагуу бичлэгийг хуулбарлах, орчуулах, ном зохиол болон баримтат кинонд хэсэглэн оруулах зэрэг эрдэм шинжилгээ, судалгаа, боловсрол зэрэг бусад ашгийн бус зориулалтаар хэн нэгэн чөлөөтэй ашиглаж болно.


☐ Бичлэг, галигийн хуулбарыг доор заасан форматаар авах хүсэлтэй:



Хувийн эрх

Уг бичлэгийг дээр заасан нөхцөлийн дагуу хадгалах, ашиглахыг зөвшөөрснөөр миний хувийн эрхэнд халдахгүй гэдэгт итгэж байна. Мөн ямар ч тохиолдолд уг бичлэгийг дараах байдлаар ашиглахыг хориглоно:

  • миний нэр төрийг гутаах,
  • Бичлэгт ороогүй(миний өөрийн дурдаагүй)хувийн чанартай мэдээллийг зөвшөөрөлгүйгээр нэмж оруулах,
  • миний зөвшөөрөлгүйгээр намайг арилжааны бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбоотой гэж ойлгуулах юмуу, эсвэл тэдгээрийг дэмжиж, сурталчилсан мэтээр харуулах


Энэхүү маягтанд гарын үсэг зурснаар та дээр дурдсан мэдээллийг хангалттай ойлгож, кино, бичлэгт оролцохыг зөвшөөрч байна гэдгийг батлана. Энэ нь таны хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлахгүй бөгөөд судлаач болон тус судалгааг дэмжигч, холбогдох бусад байгууллагыг зүй ёсных нь үүргээс чөлөөлөхгүй. Та хүссэн үедээ судалгаанаас гарах, мөн аливаа асуултанд хариулахгүй байх эрхтэй. Цаашид оролцох, эсэх тухай шийдэхдээ ч судалгааны талаар бүрэн дүүрэн ойлголттой байж, улмаар нээлттэй мэдээлэл авсны үндсэн дээр чөлөөтэй шийдвэр гаргах эрхтэй тул нэмэлт тайлбар, тодорхойлолт, бусад мэдээллийг биднээс дуртай үедээ авч болно.

Канад улсын Манитоба Их Сургуулийн Судалгааны Ёс Зүйн Хороо, Манитоба Их Сургуулийн Судалгааны Чанарын Зохицуулалт, Хяналтын Газрын төлөөлөгч энэхүү судалгааны явцад бүтээсэн тантай холбоотой баримт мэдээллийг бидний судалгааны аюулгүй байдал, эрдэм шинжилгээний чанарт хяналт тавих зорилгоор шалгаж болно.

ГҮЙЦЭТГЭХ СУДЛААЧ:
Эрик Трифт
Соёлын хүн судлалын докторант
Манитоба Их Сургууль
Ш/Х 44
Улаанбаатар-34
Утас: +976 95-18-16-49
Э-шуудан: <eric d thrift AT gmail DOT com>

УДИРДАГЧ:
Дэрэк Жонсон
Хүн судлалын туслах профессор
Манитоба Их Сургууль
443 Fletcher Argue Building
The University of Manitoba
Winnipeg, MB, R3T 2V5
CANADA
Утас: +1 (204) 474-6330
Э-шуудан: <derek_johnson AT umanitoba DOT ca>

Энэхүү судалгааг Канад улсын Манитоба Их Сургуулийн Форт Гарри Кампусын Нэгдсэн Факультетийн Судалгааны Ёс Зүйн Хорооны зөвшөөрлийн дагуу гүйцэтгэж байна. Бидний судалгааны ажлын талаарх гомдол, санал байваас дээр дурдсан, холбогдох хүмүүс, эсвэл Манитоба Их Сургуулийн Хүний Ёс Зүйн Зохицуулагчид дараах хаягаар хандана уу: утас +1-204-474-7122, э-шуудан <Margaret _ Bowman AT umanitoba DOT ca>. Энэхүү зөвшөөрлийн маягтын нэг хувь танд баримт болж үлдэнэ.

Бүтэн нэр:

Эцэг, эхийн нэр (насанд хүрээгүй бол):

Гарын үсэг зурсан он, сар, өдөр:

Бичлэг хийх газар:

Бичлэг хийх он, сар, өдөр:

Гарын үсэг:

There are 0 attachment(s) stored for this page.

AcMn/KinonyZo'vshoorliinMayagt (last edited 2012-01-13 07:35:12 by EricThrift)